Сайтын тухай

Монголчууд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар 30 жил зүтгэж байна. 21-р зууны залуучууд 20-р зууны Улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын тухай тэр бүр үнэн зөв бүрэн мэдлэг мэдээлэл авч чадахгүй байгаа нь анзаарагдсан учир энэхүү цахим хуудсыг ажиллуулахаар зориг шулуудлаа.

Энэ сайт нь аль нэг талыг барьж түүхэн хүний нэр хүндийг хэт өргөх, гутаан доромжлох, мушгин гуйвуулах, ашиг олох зорилгогүй бөгөөд зөвхөн бодит үнэн мэдээллийг олон талыг баримт материал дээр тулгуурлан нийтлэхэд оршино.

Цахим орчин хөгжиж байгаа энэ цагт хүүхэд залуусын гарт бүрэн мэдээлэл хүргэх нь манай сайтын зорилго юм.

Цаг хугацааны уртад архив болон үлдэх нь дараагийн зорилго юм.

Ю.Цэдэнбал нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үргэлж одоо хүртэл амьдарсаар байгаа бөгөөд энэхүү сайтад мэдээ мэдээлэл, түүхэн болон аман эх сурвалжтай материал өгөх хүмүүс l.dagvasuren@gmail.com хаягаар болон 99994637 утсаар холбогдож хамтран ажиллаж болно.

Хүндэтгэсэн: Үүсгэн байгуулагч: Л.Дагвасүрэн