Цэдэнбал дарга Хэдэн зуунд олдохгүй Их Удирдагч

Монгол улсыг минь 44 жил удирдаж бидэнд газарт доорхи ба дээрхи бүх баялгыг үлдээж өгсөн Их удирдагч Цэдэнбал дарга таньдаа 100 н жилийн ойд зориулан бичсэн шүлгээ сэргэж толилуулав .

Цэдэнбал дарга Хэдэн зуунд олдохгүй Их Удирдагч. Мину.

Их нуурийг өшиглөж төрсөн

Их давсыг дэрлэж төрсөн

..Буурал дарга таныг минь

Бурхан бидэнд илгээсэн үү

Төр улс аа төвхнүүл гэж

Түмэн олноо амьдруул гэж

Түмний оройд нь яв гэж

Түмэн захиастай иржээ та…

Төрийг минь түвшин байлгаж

Түмэн олныг амгалантай болгож

Хүн бүхэн хөдөлмөрт дурлаж

Хүүхэд бүхэн сурч боловсорсон

Он жилүүдийг мартахгүй

Оюутны цалин авч суралцсан

Онц сурвал дахин шагнуулах

Онцгой өдрүүдийг ч мартахгүй

Ажилчин тариачин бүхнийг нэгтгэж

Атар газрыг эзэмшүүлж.

Тариан түрүү найгасан

Алтан намрыг мартахгүй

Багш эмчийг бэлтгэж

Багш дүүрэгт хүргэж

Сэхээтний давхаргыг нэмсэн нь

Шинэ цагийн ирээдүй байлаа .

Нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж

Нийгмийн давхаргыг бүрдүүлж

Малчин монголчууд ыг нэгтгэж

Мянгат сүрэгтэнээр баяжуулж

Социалист орны эгнээнд орж

Малчины хүүг сансарт нисгэж

Монгол улс аа НҮБ д элсүүлж

Тусгаар тогтнолыг баталгаажуулах д

Үнэхээр таны ухаан шингэсэн

Үнэн ч сайхан сэтгэл шингэсэн

Төрийн хүний зүтгэл шингэсэн

Төр засгийн бодлого болсон .

Их нуурыг өшиглөж төрсөн

Их давсыг дэрлэж төрсөн

Буурал дарга таныг аа би

Зүүдэлж хоносон тэр шөнийг

Зүйрмэглэн байж харвал ,

Нүдээ нээхэд минь Та

Гэрэл цацруулаад инээж байна

Нулимас аа арчихад минь Та

Ном уншаад сууж байна

Үг хэлэхэд минь Та

Үг ярихгүй ч толгой дохино

Үүр хаяар ч ирэхэд Та

Огторгуйн хаяанд холдож

Нар болон гэрэлтэнээ

Оройн дээд огторгуйн дундаас

Ирсэн гэрэл үү Та

Олон түмнийг он удаан жил

Удирдах элч үү Та

Мандах нарны улаан цацрал уу Та

Манан будангаас цойлж гарсан

.хувилгаан уу Та .

Үйлс бүтээлч тань арвин 44 жил байхад

Үүнийг бид яаж мартах билээ

Үндэс угсаа нь Монгол тодотголтой

Үнэхээрийн агуу удирдагч билээ Та.

Их нуурыг өшиглөж төрсөн

Их давсыг дэрлэж төрсөн буурал

Дарга таныг аа

Ард түмэн чинь санан дурсаж

Агуай төрийн минь Манлайлагч гэж

МАГТАЯ аа

Одоогийн төрд ажиллаж буй эрхмүүдийг бодож Цэдэнбал удирдагчийг дурсаж бичив

Ц.Энхтайван миний Он жилүүд номоос .

Leave a Reply

Your email address will not be published.